- 2023 оны 10 сарын 24
Бидний тухай
“Таны төлөө бид” эмэгтэйчүүдийн эмнэлэг нь 1993 онд байгуулагдсан, эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг юм.
Манай эмнэлэг 2010 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн 50 ортой, цогц бүтэц зохион байгуулалттайгаар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн үзүүлж байна. Орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн эмч нарын багтайгаар оношлогоо, шинжилгээ, эмчилгээний үйлчилгээг иргэдэд хүргэдэг.
Бид эмэгтэйчүүдийн бүх төрлийн хэвлийн хөндийн болон дурангийн мэс засал, нөхөн сэргээх болон гоо сайхны мэс заслыг 30 гаруй жилийн туршлагатай чадварлаг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр үзүүлж байна.
Мөн жирэмсний хяналт, хэвтэн эмчлүүлэх, төрөх болон нярайн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж, амбулаторийн, хэвтэн эмчлүүлэх болон өдрийн эмчилгээний тасгуудаар дамжуулан цогц тусламж үйлчилгээ хүргэдэг.
Монгол Улсын Ардын эмч, Эрүүлийг хамгааллын гавьяат ажилтан, тэргүүлэх болон ахлах зэргийн эмч, эх баригч, сувилагч нараас бүрдсэн мэргэшсэн хамт олон “Нэг баг” зарчмаар ажиллаж, үйлчлүүлэгч бүрт чанартай, найдвартай тусламж үйлчилгээг үзүүлж байна.