Шавхрага гэж юу вэ?

Шавхрага гэж юу вэ?
  • 2024 оны 04 сарын 29

Шавхрага гэж юу вэ?

Төрсний дараах үед ихэс байрлаж байсан талбайн нөхөн төлжилтийн явцад үтрээнээс гарах шүүрлийг шавхрага гэж нэрлэдэг. Шавхарганы найрлаганд цус болон умайн дотор ханын гуужсан эд, цагаан эс байдаг.

Төрсний дараах эхний долоо хоногт шавхрага нь цуслаг байснаа аажмаар шингэрч, бага хэмжээтэй болж цусны цагаан эс болон умайн дотор ханын эсүүдээс бүтсэн цайвар шаргал өнгөтэйгөөр 4-6 долоо хоног үрэлжилнэ. Зарим тохиолдолд 8 долоо хоног ч үргэлжилж болдог. 
Мөн хэсэг хугацаанд хэвтэж байгаад босох үед үтрээнд хуримтлагдсан цус жижгэвтэр бүлэн болон гарч болно.

Шавхрага гарч байх үеийн ариун цэврийн дэглэм
-Эхний үед шингээлт сайтай том ариун цэврийн хэрэглэл хэрэглээрэй. Шавхрагын хэмжээ багасах үед жижиг ариун цэврийн хэрэглэл ашиглаж болно. Хамгийн гол нь ариун цэврийн хэрэглэлээ 3.4цаг тутамд шавхрага бага гарч байсан ч сольж байх хэрэгтэй. Харин төрсний дараах зургаан долоо хоногийн хугацаанд тампон хэрэглэхгүй. Энэ нь халдвар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
ойр ойрхон өтгөн шингэнээ гадагшлуулах нь умайн агшилтанд өндөр ач холбогдолтой байдаг.

-Халуун ванн, саунд орохгүй 
-Давсаг дүүрэн байсантай холбоотойгоор умйан агшилт суларч цус алдалт үүсэж болзошгүй. Ийм учраас шээс хүрэхийг хүлээлгүй ойрхон бие засах хэрэгтэй. Төрсөний дараах эхний хэдэн хоногт давсаг мэдрэг биш байдаг тул шээс хүрэх мэдрэмж сул байдаг.

-Гэрээр гарснаас хойш бэлгийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Тэр тусмаа төрөх замын оёдолтой ээжүүд бактерийн эсрэг савангийн хөөсөөр нь оёдолтой хэсгийг урсгал усаар угааж хуурай, угаасан даавуугаар зөөлөн дарж арчих хэрэгтэй.
Ариун цэврийг муу сахисанаас болж оёдол идээлж үрэвсэж болдог.

-Харин гэнэт их хэмжээгээр цус гарах, шавхарга эвгүй өнгөтэй үнэртэй байвал заавал эмчид хандах нь зүйтэй. Энэ нь умайд ихэсийн хэсэг үлдсэн болон халдвар үүсч байж болзошгүй байдаг.

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team